Чи камерын өмнө өөрөөрөө гэрэлтэж чаддаг уу? Контент бүтээх, хүмүүст нөлөөлөх хүсэл чиний дотор байсаар байдаг уу? Тэгвэл бид чамайг хайж байна.
Хэрэв чи ✨ Технологид дуртай 💡 Шинийг сэтгэхээс айдаггүй 🔥 Том зорилготой, мөрөөдөлтэй бол чиний ажиллах орчин энд байна. Онлайн худалдаа, үйлчилгээний хэрэглэгчид санал болгох үйл ажиллагааг цоо шинээр дахин тодорхойлж, хэрэглэгчдэд урам зоригтой, ухаалаг, мартагдашгүй туршлага бэлэглэх бидний аялалд нэгдээрэй.
🚀 КОНТЭНТ ХОСТ ( CONTENT HOST )
(Залуу, эрч хүчтэй, санаачлагатай чамд зориулав)
Чиний хийх зүйл:
Сонирхолтой, амьд контент хөтлөх (видео, live, подкаст)
Хүмүүст ойлгомжтой, энгийнээр мэдээлэл хүргэх
Шинэ санаа гаргаж, контентын өнгө төрхийг бүтээх
Камерын өмнө өөрийн хэв маягийг бий болгох
Бид чамаас юу хүсэж байна:
Ярианы чадвар сайтай (төгс биш байж болно, харин хөгжих хүсэл эрмэлзэл дүүрэн байх хэрэгтэй)
Камераас айдаггүй
Сошиал мэдрэмжтэй
Сурч хөгжих хүсэлтэй
Эерэг vibe + хариуцлагатай байдал
Чи юу авах вэ:
Өөрийгөө илэрхийлэх тайз
Хурдтай өсөх боломж (startup орчин)
Хувийн брэндээ босгох боломж
Чөлөөтэй, бүтээлч баг
Хичээл зүтгэлдээ тохирох цалин, урамшуулал
Бид төгс хүнийг хайдаггүй. Харин эхлэх зоригтой, цоо шинийг эрэлхийлдэг бол бидний үүд үргэлж нээлттэй . 📩 CV биш байж болно — өөрийгөө харуулсан богино видео илгээхэд хангалттай.
boom.mn — өөрийгөө нээх тавцан, шинийг туршиж үзэх лаборатори, мөрөөдлөө биелүүлэх орон зай таныг хүлээж байна!