🚀 Чи зүгээр нэг ажил хайж байна уу? Эсвэл бодит бизнесийн урсгалыг “дотроос нь” удирдах боломж хайж байна уу?
Хэрэв чи ✨ Технологид дуртай 💡 Шинийг сэтгэхээс айдаггүй 🔥 Том зорилготой, мөрөөдөлтэй бол чиний ажиллах орчин энд байна. Онлайн худалдаа, үйлчилгээний хэрэглэгчид санал болгох үйл ажиллагааг цоо шинээр дахин тодорхойлж, хэрэглэгчдэд урам зоригтой, ухаалаг, мартагдашгүй туршлага бэлэглэх бидний аялалд нэгдээрэй.
📦✨ ГАДAАД ХУДАЛДААНЫ ЗОХИЦУУЛАГЧ ( GLOBAL TRADE & LOGISTICS COORDINATOR )
Чиний хийх зүйл:
Гадаад нийлүүлэгчидтэй шууд харилцаж захиалга хийх
Барааны урсгал, тээвэрлэлтийг эхнээс нь дуустал хянах
Импортын процесс, бичиг баримтыг цэгцтэй удирдах
Нөөц, хүргэлтийн хугацааг зөв төлөвлөх
Багийн үйл ажиллагааг тасралтгүй “урсгах” гол хүн байх
Бид чамаас юу хүсэж байна:
Англи хэл дээр харилцах чадвартай
Нягт нямбай, логик сэтгэлгээтэй
Excel / Google Sheets дээр ажиллаж чаддаг
Сурч хөгжих хүсэлтэй, хурдтай орчинд айхгүй
Гадаад худалдаа, логистикт сонирхолтой (давуу тал)
Чи юу авах вэ:
Гадаад худалдааны тэргүүн туршлагаас сурах боломж
Startup хурдтай өсөлт + хариуцлагатай туршлага
Өөрийгөө хурдан хөгжүүлэх орчин
Карьерын бодит шат ахих боломж
Хичээл зүтгэлдээ тохирох цалин, урамшуулал
Бид туршлага биш, зөв хандлага + хурдтай сурах чадвар + хүсэл тэмүүллийг хайдаг. 📩 CV эсвэл өөрийгөө товч танилцуулсан мессеж бидэнд илгээгээрэй.
boom.mn — өөрийгөө нээх тавцан, шинийг туршиж үзэх лаборатори, мөрөөдлөө биелүүлэх орон зай таныг хүлээж байна!