Dynamic Island: Өнгөрсөн жилийн намар олны хүртээл болсон iPhone 14 Pro-ийн хамгийн олны анхаарлыг татсан элемент бол Dynamic Island билээ. Уг элемент энэ удаа Pro бус энгийн хувилбарт нэмэгдэв. Ингэснээр хамгийн энгийн iPhone 15 худалдан авсан ч Dynamic Island-ийн ид шидийг мэдрэх боломжтой болж байна.

USB-C: Бүх хүний таамаглаж байснаар Lightning оролт халаагаа өгч бид залгуурын замбараагүй хэрэглээнд баяртай гэж хэлэх боломж бүрдлээ. Учир нь iPhone 15, AirPods Pro Gen 2-оос эхлэн Apple-ийн гол бүтээгдэхүүнүүд ээлж дараагаараа USB-C оролттой болж эхлэв.

iOS 17: Энэ зуны WWDC 2023 арга хэмжээгээр танилцуулсан iOS 17 үйлдлийн систем есдүгээр сарын 18-нд хэрэглэгчдийн гарт очиход бэлэн боллоо. Уг үйлдлийн системээс онцлох зүйлсэд хүссэнээрээ дизайнаараа өөрчлөх contact хэсэг, хувийн мэдээлэл, том файл амархан хуваалцах NameDrop апп, Personal Voice Tool зэрэг багтаж байна. iPhone XS болон түүнээс хойш гарсан бүх загварын утастай хэрэглэгчид ашиглах боломж нээлттэй байх аж.

Roadside Assistance: Энэ жилийн Apple-ийн арга хэмжээ эхний минутаасаа л хэрхэн тэдний бүтээж буй технологи хэрэглэгчдийнхээ амь насыг авардаг болохыг онцолж байв. Тэр ч утгаараа iPhone 15-ийн бүх хувилбарт Crash Detection, Emergency SOS функцүүдээс гадна Roadside Assistance нэртэй дугуй хагарах, түлш дуусах, хөдөлгүүр унтрах зэрэг үед тусламжийн баг илгээх автозамын тусламжийн функц нэмэгджээ.

Санал болгох
:quality(70)/cloudfront-eu-central-1.images.arcpublishing.com/thenational/XZKVOCUXAVAOZHTIJB7D3FAMTQ.jpg)
Сэтгэгдэл
Бусадтай эелдгээр харилцана уу
Одоогоор сэтгэгдэл алга
Эхний сэтгэгдлийг та бичээрэй!