Titanium: Pro хувилбаруудын хамгийн онцлох зүйл нь титан их бие байлаа. Apple уг материалыг сансрын хөлгийг задгай сансарт гаргахуйц хөнгөн, сансарт гараад буцаж ирэхүйц бат бөх хэмээн онцолсон юм. Жин, бат бөх байдлын харьцаа хамгийн өндөртэй титан материалаар хийсэн их бие, сайжруулсан нүүрний шил, ухаалаг утаснуудад байгаа хамгийн бат бөх арын шил зэрэг нь Pro хувилбарыг эргэлзээгүй хамгийн бат бөх iPhone болгож байна.

A17 Pro: Анх удаа 3 нанометр технологийг ашигласан чип олон нийтийн хэрэглээнд нэвтэрсэн нь Apple-ийн хамгийн хүчирхэг A17 Pro чип байлаа. Энэхүү чипийн тусламжтайгаар тэд гар утасны тоглоомын дүрслэлийг дараагийн түвшинд хүргэхээ амлаж, зөвхөн компьютер, консол дээр л байдаг тоглоомуудыг гар утсанд авчрахаа зарласан юм. Мөн уг чипийн тусламжтай iPhone анх удаа USB 3.0 технологийг ашиглаж, мэдээлэл солилцох хурд үлэмж нэмэгдлээ.

Pro Camera: Pro хувилбаруудын техник хангамж (hardware), программ хангамж (software) аль аль нь сайжирсны үр дүнд камер нь гурван линзтэй ч долоон мэргэжлийн түвшний линзтэй мэт ажиллах боломжтой болжээ. Хамгийн том онцлог нь Pro Max хувилбар нягтшилын алдагдалгүй тав дахин татах (120mm) чадамжаараа хамгийн өндөр оптикал зүүмтэй iPhone хэмээх алдрын эзэн болов. Мөн зураг авсныхаа дараа ч хаана нь фокуслахаа хэрэглэгч өөрөө тохируулж, өөрчилж болдог болжээ.

Action button: Өнгөрсөн жилийн Apple Watch Ultra дээр танилцуулсан Action button Pro хувилбаруудын дуу хааж, нээх товчийг орлохоор болов. Хэрэглэгч уг товчийг дарж зураг авах, чийдэн асаах, орчуулга хийх зэргээр өөрийн хүссэн үйлдлээ хийх боломжтой. Энэхүү товчтой холбоотой бүх мэдээлэл Dynamic Island дээр харагдах болно.

Санал болгох

Сэтгэгдэл
Бусадтай эелдгээр харилцана уу
Одоогоор сэтгэгдэл алга
Эхний сэтгэгдлийг та бичээрэй!