Boom

Нүүр

Бүүм хак

Ангилал

Таалагдсан

0

Сагс

Бүүм Туршлагаа Эхлүүл

06 сарын 03,

2024

08:52

232

Galaxy AI -аар юу хийж болох вэ? S24 Ultra

Гар утасны технологийг дараагийн түвшинд хүргэж чадсан Samsung Galaxy AI гэж юу вэ? 

 

Samsung брэндээс жил бүр Samsung Galaxy цувралын дараагийн гар утсыг танилцуулдаг билээ. Тэгвэл 2024 оны 1 сард цоо шинээр нээлтээ хийсэн Samsung Galaxy S24 загварууд дээр ямар шинэчлэлт хийгдсэн талаар та сонсож амжсан уу? Тэгвэл бид танд #BoomHack -н зүгээс онцлох дараах зүйлсийг танилцуулъя. 

 

Samsung Galaxy AI нь хиймэл оюун ухаанд суурилсан технологи бөгөөд та маш амар хялбар байдлаар өдөр тутмын зүйлсээ хайх, Photoshop ашиглахгүйгээр зургаа хормын дотор янзлах болон хүнтэй харилцах үедээ ашиглах боломжтой болсон. 

 

 

1. Хайх зүйлсээ дугуйлаад хайж олох 

 

Та S Pen ашиглах болон хурууныхаа үзүүрээр хайх зүйлсээ дугуйлахад л тухайн зүйлстэй холбоотой бүх мэдээлэл гарч ирэх ба та заавал Google-ээс хайх шаардлагагүй юм. 

 

 

2. Дуудлагыг тань орчуулна

 

Та ажил хэрэг болон энгийн үедээ өөр орны хүнтэй дуудлага хийх шаардлага гарсан уу? Тэгвэл Samsung Galaxy AI нь яг танд тохирох функцийг нэмжээ. Та тухайн хүнтэй гар утсаараа дуудлага хийх үед тухайн хүний яриа болон таны яриаг бичгэн хэлбэрт оруулан шууд л орчуулаад өгнө.

 

 

 

 

3. Зургаа хүссэнээрээ өөрчил

 

Samsung Galaxy AI-н Photo Assist-ийг ашиглан ямар ч зургийг хялбархнаар зөөж, зөөвөрлөж, засаж янзлах боломжтой болсон ба хэмжээг нь хүссэнээрээ өөрчилж, шинэчлэх боломжийг танд олгож байна. Олон төрлийн таблет авах шаардлагагүй болжээ.Үнэхээр гайхалтай биш гэж үү? 

 

 

4. Хаана ч орчуулагчтай

 

Гадаад орноор аялах үед мэдэхгүй хэлээрээ хүнтэй харилцах шаардлагатай тулгардаг шүү дээ. Энэ асуудлыг шийдэх боломжтой боллоо. Ярьж байхад тань л хормын дотор орчуулаад өгнө. 

 

 

Та Samsung Galaxy AI-д бэлэн үү?

 

Та Samsung Galaxy S24 Ultra-тай болохыг хүсч байна уу? Тэгвэл Boom.mn-ээс танд хамгийн хямд үнийг санал болгоод зогсохгүй 4 дүгээр сарыг дуустал Samsung брэндийн ухаалаг цаг, чихэвч, гар утсаа нэгэн зэрэг цэнэглэх боломжтой Wireless Charging Pad Trio-г бэлэглэж байна. 

 

 

 

 

 

 

 

Та Samsung Wireless Charging Pad Trio-г дангаар нь захиалаад авсан ч болно. 

 

 

 

Санал болгох