Энэ удаагийн AirPods 4 таныг гайхшруулахад бэлэн!
Технологийн салбарт тэргүүлэгч Apple компани AirPods чихэвчний шинэ үеийг танилцууллаа. Хэрэглэгчдийн тав тух, дууны чанарыг сайжруулж, ухаалаг технологиор бүрэн тоноглосон энэхүү загвар нь бүх талаараа ахисан үзүүлэлттэй болжээ. Дараах хэсэгт бид AirPods 4-ийн давуу талууд болон үр ашгийг товч бөгөөд тодорхой тайлбарлая.
Дуу чимээ тусгаарлалт (ANC) болон Шилэн горим (Transparency Mode)
AirPods 4-ийн хамгийн гол давуу тал нь дуу чимээг маш үр дүнтэй тусгаарлах чадвартай ANC технологи. Хэт их дуу чимээтэй орчинд ч өөрийн дуу хөгжимдөө бүрэн төвлөрөх боломжтой. Харин гадаад орчны дууг сонсох шаардлагатай үед Transparency Mode-г ашиглан чихэвчээ авалгүй орчинтойгоо харилцаж чадна.
- ANC нь гадны чимээг бүрэн дарах чадвартай.
- Transparency Mode нь орчны чухал дууг сонсох боломж олгоно.
Санамж: ANC функцтэй AirPods 4 болон ANC байхгүй AirPods 4 гэж хоёр хувилбараас сонгон захиалах боломжтой.
Дизайн ба Тав тух: Илүү хөнгөн, илүү эвтэйхэн
AirPods 4 нь урьд өмнөх загваруудаасаа илүү хөнгөн, чихэнд илүү эвтэйхэн сууж, удаан хугацаанд зүүхэд ч ядралт мэдрэгдэхгүй. Загварын хувьд ч илүү дэгжин бөгөөд ямар ч нөхцөлд тохиромжтой.
- Шинэлэг дизайн нь чихэнд эвтэйхэн байрлаж, өдөр тутмын болон спортод хэрэглэхэд төгс зохицно.
- Удаан хугацаагаар зүүхэд ядрахгүй, зөөлөн мэдрэмжтэй болсон.
Шинэ түвшний дугаралтын чанар
Apple Airpods 4 загварт шинэ H2 чипийг суурилуулж өгснөөр дууны чанар илт сайжирч, илүү тод мөн илүү шинэлэг мэдрэмжийг танд өгнө.
USB-C болон Wireless цэнэглэгч
Шинэ загварын Airpods 4 нь USB-C оролтоор цэнэглэдэг болоод зогсохгүй утасгүй цэнэглэгчийг ашиглан цэнэглэх боломжийг танд давхар олгож байна.
Авсаархан бат бөх хайрцаг
Шинэ чихэвчний гэр нь илүү бат бөх болоод зогсохгүй өмнөх загвараасаа хэмжээний хувьд харьцангуй жижиг юм. Ингэснээр илүү авсаархан бөгөөд авч явахад болон ашиглахад хялбар болгож байна.
Цэнэг барих хугацаа бараг л өөрчлөгдөөгүй.
AirPods 3:
- Дүүрэн цэнэгээр 6 цаг сонсоно
- Personalized Spatial Audio асаалттай 5 цаг
- Дуудлага хийж ярихад 4 цаг цэнэгээ барина.
- Цэнэглэгч гэртэйгээ нийт 30 цаг сонсоно.
AirPods 4:
- Дүүрэн цэнэгээр 5 цаг сонсоно
- Active Noise Cancellation асаалттай 4.5 цаг
- Дуудлага хийж ярихад 4.5 цаг цэнэгээ барина.
- Цэнэглэгч гэртэйгээ нийт 30 цаг сонсоно.
Илүү сайжруулсан холболт
Bluetooth технологийн дэвшлийн ачаар AirPods 4 нь холболтын тохиргоог сайжруулж, хоцролтыг багасгаж, видео үзэх, тоглоом тоглоход ямар нэгэн асуудал үүсэхгүй байхаар бүтээгдсэн.
Бүх төрлийн Apple-ийн төхөөрөмжтэйгээ холбо
Apple-ийн экосистемтэй сайжруулсан сайжруулалт нь төхөөрөмжүүдийн хооронд саадгүй шилжих, Siri-ийн илүү сайн ажиллагаа, Apple-ийн бусад бүтээгдэхүүнтэй харилцах шинэ арга замуудыг бий болгож байгаа юм
Дуудлага авахад толгой дохиход л болно
Шинэ загварын airpods нь таны толгойны хөдөлгөөнийх мэдэрч чаддаг болсон. Өөрөөр хэлбэл та siri-тэй толгойгоо ашиглан тийм, үгүй гэж хариулж чадна гэсэн үг. Жишээ нь таны утсанд дуудлага ирлээ гэхэд та дуудлагаа авах бол толгойгоо дээшээ доошоо, авахгүй бол 2 тийшээ хөдөлгөхөд л болно.
AirPods 4 нь дизайн, дууны чанар, батарейны ашиглалт, холболтын хурд зэргийг сайжруулсан ба дуу чимээг арилгах, хиймэл оюун ухааны чадавхи зэрэгт гаргасан дэвшилтүүд нь AirPods 4-ийг AirPods 3-тай харьцуулахад илүү дэвшилтэт, онцлог шинж чанартай болгож байна. Ингэснээр утасгүй чихэвчний технологийн хамгийн сүүлийн үеийн хэрэглээг эрэлхийлж буй хэрэглэгчдэд тохирсон сонголт болж байгаа юм.
Санал болгох









Сэтгэгдэл
Бусадтай эелдгээр харилцана уу
Одоогоор сэтгэгдэл алга
Эхний сэтгэгдлийг та бичээрэй!