Boom

Нүүр

Бүүм хак

Ангилал

Таалагдсан

0

Сагс

Бүүм Задлан

09 сарын 18,

2024

06:16

3,706

Эрүүл мэнд, Фитнесс, Технологи: Apple Watch Series 10

Эрүүл мэндийн функц 

 

Apple watch series 10 нь нойрны эмгэгийг илрүүлдэг шинэ функцтэй боллоо. Нойрыг илүү нарийвчлалтай хянах дэвшилтэт мэдрэгчтэй ба сайжруулсан алгоритмууд нь нойрны хэв маягийн талаар илүү нарийвчилсан ойлголтыг өгч, нойрны эмгэгтэй эсэхийг тодорхойлоход тусална. 

 

Дэлхийн хүн амын 7 хүн тутмын 1 нь sleep apnea (унтаж байх үед амьсгал тасалдах эмгэг)-тэй байх урьдчилсан тооцоолол бий. Хурхирах нь энэ эмгэгийн нэг шинж тэмдэг бөгөөд өвчтөнүүдийн 94% нь хурхирдаг. Энэ өвчин нь эмчлэгдэхгүй бол зүрх, бөөр, бодисын солилцоонд нөлөөлдөг. Өвчтөнүүдийн 80% нь ийм өвчтэй гэдгээ мэддэггүй, оношлогдоогүй байдаг.

 

Apple Watch дээр гарсан энэхүү функц нь уг өвчнийг урьдчилан мэдэх боломжийг олгосноор нарийн шинжилгээнд хамрагдах, эрүүл мэндийн мэргэжилтэн, эмчтэйгээ зөвлөлдөхөд тус болох шинэлэг функц боллоо.

 

Мөн зүрхний цохилтыг тасралтгүй хянах ба таныг зүрх судасны  өвчнөөс урьдчилан сэргийлнэ 

 

Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хэмжиж, амьсгалын замын эрүүл мэндийн талаар заавар, зөвлөгөө өгнө

 

Унтах хэв маягийг хянаж, нойрны чанарыг сайжруулахад туслалцаа үзүүлнэ 

 

Биеийн температурын өөрчлөлтийг болон сарын тэмдгийн мөчлөгийг хянаж эрүүл мэндийн талаарх ерөнхий ойлголтууд өгнө

 

Уналтыг илрүүлж, хэрэглэгч хариу өгөхгүй бол яаралтай тусламжийн үйлчилгээг автоматаар дуудна

 

Фитнесс функц 

 

Энэхүү шинэ загварт Усанд сэлэлтийн тамирчид болон гүйгчдэд зориулсан шинэ функцүүд нэмэгдсэн. 

 

Усанд сэлэлт болон шумбагчдад хэрэгтэй нэгэн функц нэмэгдсэн ба энэ нь усны температурыг болон усны гүнийг хэмжих чадвартай функц юм. 

 

Зүрхний цохилт, хүчилтөрөгчийн дээд хэмжээ, цусан дахь хүчилтөрөгчийн түвшин зэрэг янз бүрийн хэмжигдэхүүнийг хянадаг.

 

Өдөр тутмын хөдөлгөөн, дасгалд хяналт тавьж, эрүүл амьдралын хэв маягт суралцахад тань тусална.

 

Шинэ мэдрэгч нь таны үйл ажиллагааны түвшин болон эрүүл мэндийн хэмжүүрийн талаар илүү нарийвчлалтай мэдээлэл өгдөг.

 

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих бясалгал, амьсгалын дасгалуудыг санал болгоно. 

Шинэчлэгдсэн технологи

 

Apple watch series 10 нь илүү сайн гүйцэтгэл, үр ашгийг дээшлүүлэх зорилготой series 9-ийн OLED дэлгэц дээр шинэ дэлгэцийн технологи нэмсэн. Ингэснээр өнгөний нягтаршлыг илүү сайжруулсан. 

 

Цэнэгээ барих хүчин чадал бараг л өөрчлөгдөөгүй. Цэнэглэх хугацааны хувьд сайжирсан буюу өмнөх загвар 45 минутад 80 хүртэлх хувь цэнэглэдэг байсан бол шинэ загвар нь 30 минутад 80 хүртэлх хувь цэнэглэдэг болсон. 

 

Амьдрал санаанд оромгүй зүйлээр дүүрэн байдаг. Тиймээс Apple Watch танд хамгийн хэрэгтэй үед тусламж дуудаж өгөх болно. Та очих газартаа аюулгүй хүрсэн тухай хэн нэгэнд мэдэгдэх боломжтой. Эсвэл яаралтай тусламж шаардлагатай үед холбоо барих хүн болон эрх бүхий байгууллагад байршлаа илгээх боломжтой.

 

Энэ удаагийн цаг нь процессорыг сайжруулсан ба apple watch 10 шинэ S10 чипийг суурилуулж өгснөөр программыг хурдан ажиллуулж, хариу үйлдэл үзүүлж, ерөнхий функцийг сайжруулна.

 

Apple компани илүү хөнгөн атлаа бат бөх шинэ, боловсронгуй материалыг танилцууллаа. Үүнд хайлш, титан, хөнгөн цагаан зэрэг өмнөх загварт ашигласан материалуудыг орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан илүү сайжруулсан. Ингэснээр сэв зураас гарах болон гэмтэлт тэсвэртэй болсон.  

 

Хамгийн сүүлийн үеийн watchOS-ийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь нойрыг илүү сайн хянах, эрүүл мэндийн зөвлөгөөг өгөх, таны сонголтод тохируулан өөрчлөх боломжтой цагны нүүр зэрэг функцуудыг агуулдаг.

 

 

Apple Watch Series 10 нь дэвшилтэт технологи ашиглаж, программ хангамжийг сайжруулж, илүү бат бөх хөнгөн материал ашиглаж, шинэ функцүүдийг нэмж өгснөөрөө өмнөх загвараасаа онцлогтой. Ухаалаг цагны хамгийн сүүлийн үеийн хэрэглээг эрэлхийлж буй хэрэглэгчдэд тохиромжтой сонголт болж байгаа юм.

Санал болгох