Хамгийн бат бөх цаг
Galaxy watch ultra сафир болор шил, титан материал мөн сайн чанарын зөөлөвчөөр бүтээгдсэн тул ямар нэгэн цохилт, уналтад маш сайн тэсвэртэй.
Цэнэг дуусна гэж санаа зовох шаардлагагүй
Олон өдрийн аялалд явсан ч цэнэг дуусна гэж айх шаардлагагүй боллоо. Galaxy watch ultra нь цэнэг хэмнэх болон дасгалын цэнэг хэмнэх гэсэн 2 горимтой.
Цэнэг хэмнэх горим - 100 цаг цэнэгээ барих чадалтай
Дасгалын цэнэг хэмнэх горим - 48 цаг цэнэгээ барих чадалтай
Далайн гүн дэх адал явдалд тавтай морил
Энэхүү загвар нь 10АТМ-ийн усны даралтад тэсвэртэй, хурдан хатдаг оосортой. Усан дотор байгаа нөхцөлд таны зүрхний цохилтонд хяналт тавиад зогсохгүй waterlock горимыг идэвхжүүлэх үед цаг түгжигдэж, түгжээг тайлах үед speaker доторх усыг шавхаж зайлуулдаг.
Дэлхийн оргилд хамтдаа
Уул болон хаданд авирахад ч ухаалаг цаг тантай үргэлж хамт байна. Watch ultra загвар нь 3nm-ийн процессортой тул далайн түвшнээс дээш 9000 метрийн өндөрт ажиллах хүчин чадалтай байдаг.
Өвлийн экстрим аялалд хамт
Galaxy Watch Ultra нь -20°C - 55°C-ийн хүйтэнд ч давгүй ажиллах тул та өвлийн жавартай үед ч аяллаас зайлсхийх шаардлагагүй боллоо.
Говийг эзэрхийл
Тоос шороо үл нэвтрэх IP68-ээр хийгдсэн оосортой, 55 градусын халуун хүртэл тэсэх чадалтай ба мөн GPS дээр бүртгэгдээгүй замууд болон хавцал дундуурх замыг нээж адал явдлыг эрэлхийлэх Galaxy Watch Ultra нь дэлхийн хаана ч байсан тантай үргэлж хамт байх итгэлт анд чинь байх болно.
Замаа товчил, цагаа хэмнэ
Galaxy Watch дээрх GPS нь хот суурин газрын барилгуудын дунд ч таны замыг чиглүүлнэ. L1 болон L2 давтамжийн долгионуудыг багтаасан Galaxy Watch Ultra нь таныг санасан газарт тань нарийвчлалтай хөтөлнө.
Харанхуйд ч таныг урагш хөтөлнө
Тас харанхуйд ч замаас хазайхгүй. Шөнө болоход дэлгэц нь өөрөө шөнийн горимд шилжиж, таны шөнийн харааг хамгаална. Сүүн замыг алгасалгүй харангаа шөнийн аяллаа үргэлжлүүл.
Өөртөө шинэ сорилт тавь
Биеийнхээ чадавхыг Energy Score-д нээ. Galaxy AI нь таны нийт биеийн байдлын гол үзүүлэлтүүдийг шинжлээд, өдөр тутам оноо өгнө. Өчигдрийн оноогоо нэмэгдүүлж, өмнөх амжилтаа ахиулах сорилтыг өөртөө бий болго.
Тусламж хэзээд ойрхон
Амьдрал санаанд оромгүй зүйлээр дүүрэн байдаг. Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарвал тусламж авахад зориулсан чанга дуут дохиог идэвхжүүлэх боломжтой ба идэвхжүүлэхийн тулд “Quick Button”-ийг 5 секунд дарна уу. 86 децибелийн хүчтэй дуу чимээ 180 метрийн зайд идэвхжих ба ойн гүнд ч сонсогдох боломжтой. GPS ашиглах боломжгүй үед цаг нь өөрөө дотроо SOS-той байдаг. Энэ нь таныг газар унах үед ажиллаж, home button дээр SOS ашиглахыг санал болгож, эмнэлгийн мэдээлэл рүү шуурхай хандах боломжийг олгодог.
Давхар чимхээд бүхнийг хий
Зураг авах, чат унших, дуут мессеж илгээх, дуудлага авах, сэрүүлэг унтраах зэрэг үйлдлийг хийхэд гар утсаа нээх шаардлагагүй боллоо. Та зөвхөн хурууныхаа үзүүрээр давхар чимхэх үйлдэл хийх үед энэ бүх үйлдлийг хийх боломжтой болж байгаа юм.
Санал болгох









Сэтгэгдэл
Бусадтай эелдгээр харилцана уу
Одоогоор сэтгэгдэл алга
Эхний сэтгэгдлийг та бичээрэй!