Boom

Нүүр

Бүүм хак

Ангилал

Таалагдсан

0

Сагс

Бүүм Харьцуулалт

09 сарын 20,

2024

07:31

1,401

Galaxy Watch 7 эсвэл Galaxy Watch 6. Аль нь дээр вэ?

Загвар болон материал 

 

Адилхан зүйл нь: 

Гөлгөр хүрээтэй, минималист загвартай, хөнгөн жинтэй, нимгэн, бугуйнд зүүхэд маш эвтэйхэн.

 

Galaxy Watch 7: 

Оёдолтой шинэ силикон оосортой. 

 

Хүчин чадал 

 

Galaxy Watch 6: 

Samsung Exynos W930 Dual-Core 1.4GHz процессортой, 2GB memory card-тай, 16GB багтаамжтай, Watch OS5 болон One UI үйлдлийн системтэй. 

 

Galaxy Watch 7: 

Galaxy Watch 7 нь таван цөмт Exynos W1000 процессортой бөгөөд 2GB memory card-тай, 32Gb багтаамжтай. Galaxy watch 6-ийн процессороос 3 дахин хурдан, 30 хувь илүү эрчим хүчийг хэмнэдэг байна.

Цэнэгээ барих хугацаа 

 

Цэнэгээ барих хугацаа өөрчлөгдөөгүй ба 44мм-ийн загвар нь нь 425mAh баттеритай бол 40мм-ийн загвар нь 300mAh хүчин чадалтай баттеритай юм. Дэлгэц унтарсан асаалттай байгаа үедээ 40 цаг цэнэгээ барих чадалтай бол идэвхтэй ашиглаж байгаа үед 30 цаг цэнэгээ барьдаг байна. 

Дэлгэцны үзүүлэлт

 

Адилхан зүйл нь: 

40 болон 44мм-ийн 2 хэмжээтэй. Өндөр нягтаршилтай ба текст болон өнгө дүрс зэрэг нь маш тод харагддаг. 

 

Always-on буюу цаг үргэлж асаалттай байх горимтой ба энэ нь та цагныхаа түгжээг тайлах шаардлагагүйгээр мэдэгдлүүдийг шалгаж болох юм 

 

Gorilla Glass шилээр хамгаалагдсан бөгөөд энэ нь зураас болон уналтад илүү тэсвэртэй байдаг 

 

Galaxy Watch 7:

Өмнөх загварынхаа нягтралыг сайжруулсан ба янз бүрийн фонттой текст болон өндөр нягтаршилтай бичлэг үзэхэд зориулсан нарийвчлалтай 

 

Super AMOLED технологитой болж шинэчлэгдсэн ба энэ нь нарны шууд тусгал зэрэг янз бүрийн гэрэлтүүлгийн нөхцөлд маш сайн харагдахуйц гэрэлтүүлгийн түвшинг сайжруулсан.

Программ хангамж

 

Galaxy Watch 6: 

Samsung-ийн One UI 6.12 болон Watch OS5 үйлдлийн системтэй 

 

Galaxy Watch 7: 

Samsung-ийн One UI 6.12 болон Watch OS5 үйлдлийн системийн шинэчлэгдсэн загвартай ба ингэснээр холболтын тохиргоо илүү сайжирч, хоцролтыг багасгаж, видео үзэх зэрэг үйлдлүүдийг хийхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй байхаар бүтээгдсэн.

Фитнесс болон эрүүл мэндийн функцүүд

 

Адил зүйл: 

Унтахдаа Galaxy Watch 6 цагаа зүүгээд хэр сайн нойр авч байгаа түвшин, нойр авч буй тогтвортой байдал зэргийг ажиглан нойрны чанараа сайжруулах боломжтой. Та цагныхаа Sleep Coaching буюу нойрыг хянаж, зөвлөх апп руу шууд нэвтэрч, бугуйндаа зүүсэн төхөөрөмжөөсөө шууд зөвлөмж, мэдээлэл авч болно

 

Зүрхний мониторингийн функц таныг тайван байхад тань тусалснаар та өмнөх ажилдаа төвлөрч чадна. Үйлдвэрээс суурилуулсан PPG мэдрэгч таныг Galaxy Watch 6 цагаа заасан үед зүрхний цохилт болон хэмнэлийг тодорхой давтамжтай хэмжиж, таны зүрхний хэмнэл хэт өндөр эсвэл бага үед анхааруулж мэдэгдэнэ.

 

Galaxy Watch 6 цаг дээрх Био электрик эсэргүүцлийн шинжилгээ (BIA)-ний мэдрэгч ашиглан хэзээ ч хамаагүй биеийнхээ талаарх датаг цуглуулаарай. Эдгээр үзүүлэлт нь танд биеийн байдал, эрүүл мэндийн талаарх датад суурилсан мэдээллийг өгч эрүүл мэндээ хянахад тань тусална. 

 

Таны бугуйн цаг онц байдлын үед бэлэн байдалд байна. Таныг бүдэрч унасан үед уналтыг илрүүлэх функц ажиллаж, танаас тусламж хэрэгтэй эсэхийг асууна. Бусад онцгой тохиолдолд home товчлуур дээр таван удаа дарахад онц байдлын алба руу тусламжийн дохио илгээнэ. Тусламж ирсэн үед түгжих дэлгэц дээр нэг товшоод эрүүл мэндийн мэдээлэл рүү нэвтэрнэ. Бүх юм хяналтад байгаа болохоор та санаа амар байж болно.

 

Биеийн хүчний хөдөлгөөн бүрийг бүртгэх учир та явцаа Galaxy Watch6 цагаас харж болно. Усан сэлэлт, йога, гүйлт, дугуй унах зэрэг 90 гаруй дасгал хөдөлгөөнийг бүртгэх ба та өөрийн тусгай дасгалын хуваарь гаргаж болно. 

 

Та зүрхний цохилтынхоо хязгаарыг тогтоож болно. Эсвэл таныг гүйж эхлэхэд, Galaxy Watch 6  таны зүрхний цохилтыг таны ачаалал авах хүчин чадалд үндэслэн хэмжиж, оновчтой хязгаарыг тогтооно. Тохиргоо хийгдсэний дараа таныг хөдөлж, гүйж, дасгал хийхэд тань тусална. 

 

Та хүссэнээрээ дэлхийгээр хэрэн хэсээрэй. Galaxy Watch 6 дээрх олон улсын роуминг үйлчилгээ танд цагнаасаа газрын зургаар зорьсон газраа хүрэхэд тань тусална.

 

Galaxy watch 6 дээр Samsung Wallet байдаг болсон. Та гар утсаа гаргаж ирэх шаардлаггүй ба ухаалаг цагаа хэд товшоод л цагнаасаа төлбөрөө хийх боломжтой болсон.

 

Galaxy Watch 7: 

 

Water lock горимтой болсон ба энэ нь та усан дотор байхдаа ч өөрийн биеийн байдал, зүрхний цохилт зэргийг хянах боломжтой 

 

Тайван бас аюулгүй унтах боломж. АНУ-ын хүнс ба эмийн захиргаа, эрүүл мэндийн яамны холбооны агентлагаас зөвшөөрсөн нойрны амьсгал тасалдлын эрсдэлийг илрүүлэгчтэй дэлхийн хамгийн анхны ухаалаг цаг болох Galaxy Watch 7 нь таныг унтаж байх үед амьсгал тасалдаж байна уу, хэвийн амьсгалж байна уу гэдгийг хянана. 

 

Эмэгтэй хэрэглэгчдэд зориулсан шинэ функцтэй ба энэ нь таны сарын тэмдгийн мөчлөг болон овуляцийг урьдчилж таамаглана.

Galaxy Watch 7 нь дүрсний чанар, холболтын хурд, хүчин чадал зэргийг сайжруулсан ба шинэ функцүүд, хиймэл оюун ухааны чадавх зэрэгт гаргасан дэвшилтүүд нь Galaxy watch 7-г Galaxy watch 6-тай харьцуулахад илүү дэвшилтэт, онцлог шинж чанартай болгож байна. Ингэснээр ухаалаг цагны технологийн хамгийн сүүлийн үеийн хэрэглээг эрэлхийлж буй хэрэглэгчдэд тохирсон сонголт болж байгаа юм.

Санал болгох