Boom

Нүүр

Бүүм хак

Ангилал

Таалагдсан

0

Сагс

Бүүм Задлан

09 сарын 23,

2024

10:02

106

Шинэ өнгө гарлаа Marshall Major V

Өнгөний сонголт нэмэгдлээ 

 

Өмнө нь зөвхөн хар болон бор өнгөний сонголт байсан бол энэ удаагийн marshall major V загвар дээр cream  гэх шинэ өнгөний сонголт нэмэгдлээ.

Marshall-ийн нэрийн хуудас болсон дууны чанар 

 

Бид бүхний мэддэг Маршал брэндийн дууг тусгайлан тохируулсан динамик драйверуудын тусламжтайгаар сайжруулж, гацалтыг багасгаж, басс давтамжийг илүү тод сонсож, мэдрэх боломжийг танд олгож байна.

Хязгааргүй мэт цэнэг 

 

Marshall Major IV нэг удаагийн бүтэн цэнэглэлтээр 80 цаг цэнэгээ барьдаг байсан бол энэ удаагийн Marshall Major V нь 100 гаруй цаг буюу бараг л 7 хоногийн турш утасгүй тоглуулан сонсох боломжтой гээд боддоо, гайхалтай биш гэж үү? Мөн үүгээр зогсохгүй цэнэглэх хугацаа нь ч хурдан болсон ба ердөө 15 минут цэнэглээд 15 цаг сонсох боломжтой. 

Эвхэгддэг, бат бөх загвар 

 

Marshall major V чихэвчний дэр нь өмнөх загвараасаа илүү зөөлхөн болсон бөгөөд таны чихний хэлбэрт нийцэн танд илүү тав тухтай байдлыг бий болгоно. Мөн эвхэгддэг ба савлаад авч явах боломжтой юм. 

М товчлуур 

 

М товчлуурын тусламжтай дараах үйлдлүүдийг хийх боломжтой 

 

Товчлуурыг нэг дарснаар дуугаа зогсоох болон тоглуулах 

Ирж байгаа дуудлагыг авах ба идэвхитэй дуудлагыг таслах 

Товчлуурыг удаан дарахад дараагийн дуу руу шилжинэ

Spotify Tap 

 

Marshall Major V чихэвч нь Spotify tap гэх товчлууртай ба хэрэв та Spotify-ийн хэрэглэгч бол таны үйлдлийг илүү хөнгөвчилж өгч байгаа юм. Зориулалтын товчийг дарснаар та гар утасныхаа түгжээг тайлах шаардлагагүйгээр шууд аппликейшнд хандах боломжтой бөгөөд сүүлд сонсож байсан дуу аль эсвэл өөрийн үүсгэсэн дууны жагсаалтнаас дуугаа үргэлжлүүлэн тоглуулах боломжтой. 

 

 

Bluetooth-ийн дараагийн үе Le Audio-д зориулагдсан 

 

Marshall Major IV чихэвч нь Bluetooth 5.0 хувилбарыг дэмждэг байсан бол Marshall Major V нь Bluetooth LE Audio системийг дэмждэг байхаар бүтээгдсэн бөгөөд энэ нь дараах онцлогтой. 

 

 

LE Audio нь таны сонсох туршлагыг сайжруулж, хоцролт багатай өндөр чанартай аудиог гаргана

 

Дууг олон төхөөрөмжид нэгэн зэрэг дамжуулах боломжийг олгодог бөгөөд энэ нь найзуудтайгаа хөгжим хуваалцах боломжийг олгодог

 

Батарейны ашиглалтын хугацааг уртасгаж, эрчим хүчийг бага зарцуулдаг

 

Санал болгох