Чихэнд эвтэйхэн, ая тухтай байдал
Битүүмжлэлийг сайжруулах үүднээс чихний үзүүрийн хэлбэрийг нарийн болгож, илүү тав тухтай байдлыг хангах үүднээс цоо шинэ загвартай болж өөрчлөгдсөн.
Илүү сайн чанарын дугаралт
Galaxy buds 2 pro нь 11мм-ийн woofer-тэй, 6.5мм-ийн хос драйвертай байсан бол Galaxy buds 3 pro нь илүү том 12мм-ийн woofer, 10мм-ийн хос драйвертай болсон. Ингэснээр та басс давтамжуудыг илүү тод, чанартай сонсох боломжтой болж байгаа юм.
Сайжруулсан орчны дуу чимээг тусгаарлагч
Active Noise Cancellation (ANC) буюу гадна орчны дуу чимээг тусгаарлах функцыг илүү сайжруулсан ба гадны орчны дуу чимээг нэмэх, багасгах горимтой. Мөн нөхцөл байдалд тулгуурлан дуу чимээг арилгах болон орчны горимуудын хооронд автоматаар шилжих ухаалаг дууны горимыг идэвхжүүлсэн. Жишээлбэл, таныг харилцан яриа хийх үед гадна орчны горимд шилжиж болно.
Илүү удаан цэнэгээ барьдаг чихэвч
Нэг удаагийн бүтэн цэнэглэлтээр ANC функцийг асаалттай чигээр нь 6 цаг ашиглах боломжтой ба цэнэглэх хайрцагны тусламжтайгаар 21 цагийн турш ашиглах боломжтой.
|
ANC асаалттай үед |
Case-ийн тусламжтай |
|
|
Galaxy buds2 pro |
5 цаг |
18 цаг |
|
Galaxy buds3 pro |
6 цаг |
21 цаг |
Ус болон хөлсний хамгаалалт
Усны хамгаалалтыг илүү сайжруулаад зогсохгүй биеэс ялгарч буй хөлсний эсрэг хамгаалах чадалтай. Ингэснээр дасгал, сургуулилт хийх болон гадна орчинд ашиглах боломжийг нэмэгдүүлж өгсөн.
Чихэвч удирдах шинэ үйлдэл
Үзүүр хэсгийг хуруугаараа дээш болон доош шүргэснээр дуугаралтын хэмжээг ихэсгэж мөн багасгаж болно.
Чихэвчний доод хэсгийг чимхсэнээр дууг зогсоож мөн үргэлжлүүлэн тоглуулж болно.
Дуут командууд
Та дуугаралтын хэмжээг ихэсгэх, багасгах болон дуудлагад хариулах зэрэг энгийн үйлдлүүдийг өөрийн дуу хоолойг ашиглан удирдах боломжтой.
Шинэчлэгдсэн AI
Live translater
Galaxy Buds3 Pro-ийн "Live translate" функц нь Англи, Испани, Франц, Герман гэх мэт 30 гаруй орны хэлээр орчуулдаг. Энэ функц нь харилцан ярианы явцад орчуулга хийх боломжийг олгож, өөр өөр хэлээр саадгүй харилцах боломжийг олгодог.
Дуу хоолой илрүүлэх функц
Сайжруулсан дуу хоолой таних алгоритмууд нь дуудлагын үеэр таны дуу хоолойны тод байдлыг сайжруулдаг. Чихэвч нь арын шуугианыг шүүж, таны яриаг илүү тод сонсогдуулна
Сонсголын функц
Энэ функц нь давтамж, хэмжээг хэр сайн сонсож байгааг хэмжиж тухайн хэрэглэгчид тохирсон сонсголын хэмжээг тодорхойлдог.
Цэнэгээ хэмнэх функц
Энэ нь таны сонсох давтамж, хэрэглээний загварт үндэслэн батерейны ашиглалтыг удирдаж, оновчтой болгодог. Энэ нь эрчим хүчний хэрэглээг ухаалгаар тохируулснаар батерейны ашиглалтын хугацааг уртасгахад тусалдаг.
Олон төхөөрөмжийн холболт
Сайжруулсан холболт нь хэрэглэгчдэд төхөөрөмжөө салгах, дахин холбох шаардлагагүйгээр төхөөрөмж хооронд хялбар бөгөөд хурдан шилжих боломжийг олгоно.
Wear detection
Та чихэвчээ чихнээсээ салгах үед тоглогдож байсан дуу автоматаар зогсож, буцаан чихэвчээ зүүх үед үргэлжлүүлэн тоглогдоно.
Galaxy Buds 3 Pro нь дууны чанар, гадна орчны дуу чимээ арилгах, батарейны ажиллах хугацаа, холболт, хиймэл оюун ухааны функцуудыг сайжруулсан. Энэхүү шинэ загвар нь илүү хөнгөн, удаан эдэлгээтэй, эрүүл мэндийн чадавхийг онцолж, утасгүй чихэвчний технологийн хамгийн сүүлийн үеийн хэрэглээг эрэлхийлж буй хэрэглэгчдэд тохирсон сонголт болж байгаа юм.
Санал болгох







Сэтгэгдэл
Бусадтай эелдгээр харилцана уу
Одоогоор сэтгэгдэл алга
Эхний сэтгэгдлийг та бичээрэй!