Ipad-ийн хэрэглэгч байхын нэг гайхалтай зүйл нь дагалдах хэрэгслүүд байдаг. Аливаа ажил, даалгавар, төсөл, төлөвлөгөө зэрэг бүх төрлийн ажлуудыг гүйцэтгэхэд дагалдах хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Харин хэрэглэгч нарт тулгамддаг нэг том асуудал нь аль дагалдах хэрэгслийг юунд ашиглах, цаашлаад яаж ашиглах вэ? Хэмээх асуултууд байдаг. Тэгвэл ямар ямар төрлийн дагалдах хэрэгслүүд байдаг мөн юунд ашигладаг талаар дэлгэрэнгүй тайлбарыг хүргэе.
Apple Pencil
Та ipad дээрээ зураг зурах, тэмдэглэл хөтлөх болон тодруулах зэрэг ажлуудыг хийх боломжтой ба 2-р үеийн загвар нь цэнэглэхэд хялбар болгон соронзон холболттой болсон.
Хэрхэн холбох вэ?
1. Bluetooth-ийг асаана
2. 1-р үеийн apple pencil бол арын тагийг аваад Ipad-даа залгахад ipad-ний дэлгэцэн дээр холбох хүсэлт гарч ирэх ба та үүнийг идэвхжүүлснээр холбогдоно.
3. 2-р үеийн apple pencil бол соронзон холболтоор Ipad-тайгаа холбох үед ipad-ний дэлгэцэн дээр холбох хүсэлт гарч ирэх ба та үүнийг идэвхжүүлснээр холбогдоно.
Keyboard
Smart keyboard folio:
IPad Smart Keyboard Folio нь iPad-ийн дараах загваруудтай холбогдох боломжтой.
iPad Pro 11-inch (1st and 2nd generation)
iPad Pro 12.9-inch (3rd and 4th generation)
iPad Air (4th generation)
iPad (10th generation)
Хөнгөн, нимгэн бөгөөд үзэх болон бичихэд зориулсан 2 өөр өнцгөөр тохируулах боломжтой. Ар тал болон урд талын хамгаалалттай.
Magic keyboard:
Smart keyboard folio-оос ялгаатай нь trackpad-тай ба курсорыг нарийн хянах, олон мэдрэгчтэй дохиог хийх боломжийг олгож, бүтээмжийг нэмэгдүүлдэг. IPad-ийн дараах загваруудтай холбогдох боломжтой.
iPad Pro 11-inch (1st and 2nd generation)
iPad Pro 12.9-inch (3rd, 4th, and 5th generation)
iPad Air (5th generation)
Товчнууд нь арын гэрэлтүүлэгтэй тул гэрэл багатай нөхцөлд бичихэд хялбар болгодог.
Хэрэв та хамгаалалтыг чухалчилдаг бол Smart Keyboard Folio нь сайн сонголт юм. Хэрэв та арын гэрэлтүүлэгтэй товчлуурууд болон trackpad-тай илүү зөөврийн компьютер шиг ажиллахыг хүсэж байвал Magic Keyboard нь танд илүү тохирно.
Хэрхэн холбох вэ?
1. iPad дээрх ухаалаг холбогч нь keyboard дээрх ухаалаг холбогчтой таарч байхаар байршуулна.
2. Keyboard нь соронзон байдлаар байрандаа орох болно.
3. Холбогдсоны дараа та шууд бичиж эхлэх боломжтой.
iPad Cases
IPad гэрүүдийн тухайд өөр өөр хэрэгцээ, сонголтод тохирсон хэд хэдэн төрлүүд байдаг.
Folio cases: iPad-ийн урд болон хойд хэсгийг хамардаг бөгөөд ихэвчлэн олон өнцгөөр харах зориулалттай мөн хамгаалалт сайн байдаг.
Rugged cases: Ус дусах, асгарах, унагаах, зурагдах зэрэг хүнд гэмтлээс хамгаалахад зориулагдсан.
Sleeve cases: Гадуур авч явахдаа iPad-г хамгаалах энгийн буюу цүнх шиг case гэж ойлгож болно.
Clear cases: Үндсэн хамгаалалтыг хангахын зэрэгцээ iPad-ийн дизайныг харуулсан ил тод гэрүүд.
Stand cases: Үзэх эсвэл видео дуудлага хийхэд тохиромжтой iPad-д зориулсан тогтоогчтой case.
Та өөрийн амьдралын хэв маяг, дадал зуршил, ямар хэрэгцээнд хэрэглэх вэ? Зэргээс шалтгаалж сонгоорой.
Screen protector
iPad-даа дэлгэцийн хамгаалалт авах нь зураас, гэмтлээс хамгаалахад тусална. IPad дэлгэцийн хамгаалалтын зарим төрлүүд байдаг.
Tempered Glass Protectors
Химийн бодисоор боловсруулсан ба бат бөх бөгөөд тунгалаг тул Ipad дээрээ зураг, бичлэг үзэхэд асуудал үүсэхгүй.
PET Film Protectors
Ipad-ний дэлгэцийг зурагдахаас сэргийлнэ, илүү хямд, хөнгөн жинтэй. Унах, цохилт мэдрэх зэрэг хүчтэй гэмтэлд тэсвэргүй.
Privacy Protectors
Харах өнцгийг хязгаарлаж, бусдад таны дэлгэцийг харахад хэцүү болгоно. Олон нийтийн орчинд нууцлалыг хадгалахад тохиромжтой ба хамгаалах зорилгоор хатууруулсан шилээр хийдэг.
Anti-Glare Protectors
Эдгээр нь гэрэл болон тусгалаас үүдэлтэй хурц гэрлийг багасгадаг ба гэрэл гэгээтэй нөхцөлд харагдах байдлыг сайжруулж, iPad ашиглан ажлаа гүйцэтгэх боломжийг олгоно.
Blue Light Blocking Protectors
Дэлгэцээс ялгарах цэнхэр гэрлийн хэмжээг бууруулдаг. Удаан хугацаагаар хэрэглэх үед нүдний ядаргаа багасгахад тусална.
Та өөрийн амьдралын хэв маяг, дадал зуршил, ямар хэрэгцээнд хэрэглэх вэ? Зэргээс шалтгаалж сонгоорой.
External storage
External storage нь файл, баримт бичиг, зураг, видео болон бусад зүйлсэд нэмэлт зай гаргах зорилгоор iPad-тай холбогддог хадгалах төхөөрөмж юм. Таны iPad-тай ашиглаж болох гадаад санах ойн үндсэн төрлүүдийг сонирхуулъя.
USB Flash Drives
USB-C эсвэл Lightning адаптераар iPad-тай шууд холбогдох боломжтой авсаархан зөөврийн flash.
External Hard Drives
USB-C эсвэл USB-A-аар холбогддог илүү том хүчин чадалтай төхөөрөмж. Мэдээллийн сан, төсөл, төлөвлөгөө гэх мэт их хэмжээний өгөгдлийг хадгалахад тохиромжтой.
SD Cards and Card Readers
Камераас зураг, видеог шууд дамжуулахад тохирох карт уншигчтай SD card. Гэрэл зурагчин, зураглаачдад илүү тохиромжтой.
Wireless External Drives
Wi-Fi-аар дамжуулан iPad-тай утасгүй нэвтрэх боломжийг олгодог төхөөрөмж.
Charging Docks and Stands
Энэ нь iPad цэнэглэх болон бусад хэрэглээнд зориулсан тавиур ба iPad-ыг цэнэглэхийн зэрэгцээ ашиглах чадварыг нэмэгдүүлэх гайхалтай хэрэгсэл юм. Та дараах сонголтуудаас хийх боломжтой.
Charging Docks
IPad-аа босоо байрлалд байлгахын зэрэгцээ цэнэглэх боломжийг олгоно.
Adjustable Stands
iPad-ынхаа өнцгийг тохируулан зураг, бичлэг, контент зэргийг үзэх боломжийг олгодог тавиур.
Keyboard Stands
Keyboard болон тавиурыг хослуулсан хувилбар ба ажил хийх, төсөл, төлөвлөгөө боловсруулахад илүү тохиромжтой.
Multi-Device Charging Stations
iPad, iPhone, дагалдах хэрэгсэл зэрэг олон төхөөрөмжийг цэнэглэх боломжтой төхөөрөмж. Эмх замбараагүй байдлыг багасгаж, бүх төхөөрөмжийг нэг дор цэнэглэнэ.
Magnetic Stands
Соронз ашиглан iPad-аа өөр өнцгөөс үзэх боломжтой ба ашиглахад маш хялбар байдаг.
Headphones
Та өөрийн Ipad-ийг утастай болон утасгүй олон төрлийн чихэвчтэй холбох боломжтой ба дараах чихэвчнүүдийг та өөрийн Ipad-тайгаа холбон ашиглах боломжтой.
- Apple AirPods (бүх төрөл)
- AirPods Pro
- AirPods (3rd generation)
- AirPods Max
- Beats Headphones
- Beats Fit Pro
- Beats Studio Buds
- Beats Solo Pro
- Sony Headphones
- Sony WH-1000XM4
- Sony WF-1000XM4
- Bose Headphones
- Bose QuietComfort 45
- Bose Noise Cancelling Headphones 700
- Sennheiser Headphones
- Sennheiser Momentum True Wireless 2
- Sennheiser HD 450BT
- Jabra Headphones
- Jabra Elite 85h
- Jabra Elite 75t
- Marshall Headphones
- Marshall Major IV
- Marshall Mid ANC
Хэрхэн холбох вэ?
1. Bluetooth-ийг асаана
2. Чихэвчээ асаана (Цэнэглэгч гэртэй чихэвч бол гэрээс нь гаргана. Гэргүй том чихэвч бол асаах товчийг дарна)
3. Bluetooth цэсээс чихэвчээ сонгож идэвхжүүлнэ.
Adapters and Hubs
Холболтыг сайжруулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх боломжтой iPad-д зориулсан адаптер, холбогчийг та өөрийн хэрэгцээнд тохируулан сонгож аваарай.
USB-C Adapters
Энгийн USB болон USB-C оролттой
Олон төхөөрөмж холбох чадалтай USB-C Multiport Adapter
HDMI Adapters
USB-C болон HDMI оролттой
Энгийн USB болон HDMI оролттой
SD Card Readers
USB-C оролттой memory card уншигч
Iphone оролттой memory card уншигч
Audio Adapters
Чихэвчний оролттой адаптер
VGA Adapters
IPad-nau VGA дэлгэц эсвэл проектортой холбох адаптер
Apple AirTag
Apple AirTag нь хувийн эд зүйлсийн байршлыг тогтоох, хянахад тань туслах зориулалттай диск хэлбэртэй жижиг төхөөрөмж юм. Энэ нь таны iPhone эсвэл Apple-ийн бусад төхөөрөмжтэй холбогдохын тулд Bluetooth технологийг ашигладаг бөгөөд энэ нь Find My программаар дамжуулан алдагдсан зүйлсийг олох боломжийг танд олгоно. AirTag нь байршлыг илүү нарийвчлалтай хянахын тулд Ultra Wideband технологийг ашигладаг Precision Finding, дуут дохио өгөх зориулалттай чанга яригч зэрэг функцүүдтэй.
Хэрхэн холбох вэ?
1. Үүнээс өмнө та bluetooth, location service, data эсвэл wi-fi зэргийг идэвхжүүлсэн байх мөн утсан дээрээ find my аппликейкнийг суулгасан байх шаардлагатай
2. AirTag-ийг iPhone-доо ойртуулаарай, танд үүнийг хурдан тохируулахад туслах сануулга гарч ирэх ба үүнийг идэвхжүүлнэ
3. Find My аппликейкнийг ашиглан AirTag-ынхаа хамгийн сүүлд мэдэгдэж буй байршлыг харах, түүнийг олохын тулд дуу тоглуулах эсвэл үнэн зөв чиглүүлэхийн тулд Precision Finding-г идэвхжүүлнэ
Санал болгох



Сэтгэгдэл
Бусадтай эелдгээр харилцана уу
Одоогоор сэтгэгдэл алга
Эхний сэтгэгдлийг та бичээрэй!