Boom

Нүүр

Бүүм хак

Ангилал

Таалагдсан

0

Сагс

Бүүм Задлан

09 сарын 24,

2024

09:38

168

Galaxy Flip 6 Бүх Давуу Тал

Технологийн ертөнцийн дүрмийн дагуу ухаалаг утасны зах зээл ч мөн маш хурдацтай хөгжиж байна. Технологийн дэвшилтэт, шинэлэг бүтээлүүдийг жил бүр дэлхий ертөнцөд танилцуулдаг дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн нэг Samsung брэнд Google-тэй хамтран Galaxy Z Flip 6 ухаалаг утсыг танилцуулсан билээ. Гэхдээ жилээс жилд хэрэглэгчдийн хувьд ухаалаг утас худалдан авахдаа тавьдаг байр сууриа ганхалгүй хадгалсаар ирсэн хэд хэдэн шалгуур бий. Тэгвэл бид орчин үеийн ухаалаг утсанд байж болох бүх технологийн дэвшлүүдийг агуулсан ухаалаг утсыг оллоо.   

 

ИЛҮҮ ХӨНГӨН ИЛҮҮ НИМГЭН

 

Samsung Galaxy Z Flip 6 нь ойролцоогоор 187 грамм жинтэй. Эвхэх үед зузаан нь 15.9 мм , задлахад 6.9 мм болдог. Эвхэх болон задлах үед аль аль нь авсаархан ба тав тухтай байдлыг өгнө. 

ХАМГИЙН САЙН FLIP БАТАРЕЙ

 

Хамгийн том Flip батарейтай танилцаарай. Galaxy-д зориулсан Snapdragon 8 болон Gen 3-тай хослуулснаар та дураараа бүхэл өдрийн турш ярьж, бичиж бас тоглож болно. Нийт 68 цагийн турш хөгжим сонсож, 23 цагийн турш бичлэг үзэх боломжтой. Гайхалтай биш гэж үү?




ИЛҮҮ БАТ БӨХ УДААН АШИГЛАНА

 

Дахин боловсруулсан материалыг ашиглан илүү бат бөх, илүү сайн нугардаг утас болсон. Хөнгөн цагаан материалаар сайжруулсан хүрээтэй тул зурагдах болон унах гэмтлээс сэргийлэх чадвар сайн болсон. IP48 усны хамгаалалтын системтэй ба ус дусах, нэвтрэх зэрэг асуудалд санаа зовох шаардлагагүй.

ХҮЧИРХЭГ КАМЕР

 

Сайжруулсан 50MP арын өргөн камер нь ProVisual Engine-ээр таны зургуудыг боловсруулж, гайхамшигт дүрс ба илүү тод хөрөг зургуудыг буулгана.

 

Flex cam-ийн тусламжтай өөрийн өнцгийг ол

 

FlexCam нь Auto Zoom-ийг ашиглаж, объект рүү ойртож эсвэл холдож zoom хийх бөгөөд FlexWindow дээр урьдчилсан харагдах байдлыг үзүүлж, гар оролцуулахгүй selfie хийх боломжтой.

 

Арын камераар авсан зураг бол гайхамшиг 

 

50MP-ээр зураг авах үедээ найзууддаа урьдчилан харагдах байдлыг FlexWindow дээр харуулаарай. Дараа нь ар дэвсгэр гэрэлтүүлэгтэй байсан ч, тод ба нарийн ялгаралтай зургийг авах боломжтой.




БҮХНИЙГ АЛМАЙРУУЛАХ GALAXY AI

 

Дугуйлаад хүссэн зүйлээ хай 

 

Flip 6 ухаалаг гар утсан дээр хайлт хийх хялбар боллоо. Зүгээр л дугуйл. Өөрийн хайж буй газар болон бүтээгдэхүүнийг ердөө дугуйлаад л дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Note assist

 

Олон ажлыг зэрэг хийнгээ ганц товшоод, илтгэл, семинар, лекцийн тэмдэглэлээ хураангуйлан аваарай. Note Assist нь дуу бичлэгийг бичвэрт буулган, тэмдэглэл болгон найруулж, оновчтой хураангуйлан танд хүргэнэ. 

 

Chat assist 

 

Яаралтай ямар нэгэн бичвэр эсвэл тэмдэглэл бичих хэрэгтэй юу? Зөвхөн хэдэн түлхүүр үгсийг бичээд, бүрэн бичвэр аваарай. Мөн таны утас хаагдсан ч чат үргэлжлэх ба харилцагчийн бичсэн чатны агуулгыг Galaxy AI ойлгон танд хариултуудыг санал болгоно. 

Live translate

 

Live translate орчуулагч нь таны байгаа газар тэр дор нь орчуулгыг хийнэ. Иймд та өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, олон улсын хуралд оролцож эсвэл зүгээр л жуулчны хөтөчтэй ярилцах боломжтой. Тэр ч бүү хэл утсанд ирсэн дуудлагын яриаг шууд орчуулах боломжтой. 

 

Google gemini 

 

Samsung ба Google-ийн олон жилийн хамтын ажиллагааны үндсэнд Galaxy төхөөрөмж одоо Google Gemini-тай боллоо. Gemini-тэй чатлан шинэ арга барилаар суралцан, талархлын тэмдэглэл бичиж, арга хэмжээ төлөвлөх тэр ч байтугай сэтгэл зүйн зөвлөгөө ч авах боломжтой. 

Photo assist

 

Photo Assist функцийн Generative Edit ашиглан зургаас объектыг бүхэлд нь зөөж, хэмжээг нь өөрчилж, тэр чигээр нь устгаж, арын дэвсгэрийг нь дүүргэж будах зэргээр бүтээлч чадвараа утсан дээрээ буулгаарай. 

Мөн Instat slow-mo функцийг ашиглан бичлэгээ хялбархан удаашруулсан хувилбар луу шилжүүлж болно. 





Samsung Galaxy Z Flip 6 нь эвхэгддэг технологийн хил хязгаарыг давж, бүтээмж, зугаа цэнгэлийн хэрэгцээнд нийцсэн боловсронгуй, олон талт функцүүдийг санал болгож байна. Сайжруулсан дизайн, хүчирхэг гүйцэтгэл, боловсронгуй программ хангамжийн ачаар энэ нь эвхэгддэг ухаалаг гар утасны зах зээлд том нээлт болсон ба ямар ч төрлийн хэрэгцээнд төгс зохицох тул шинэ ухаалаг гар утас хайж байгаа хэрэглэгчдэд төгс сонголт болно. 

Санал болгох