Өөрийн iPhone-г өөрийн хүссэнээрээ тохируулж, ухаалаг утастайгаа нэгэн бүхэл болсон мэт мэдрэмжийг авахад бэлэн үү? Apple Intelligence-ийн тусламжтайгаар таны өдөр бүр хийдэг зүйлсийг илүү сонирхолтой болгоцгооё.
Энэхүү үйлдлийн систем нь энгийн IPhone 10 болон түүнээс хойш гарсан бүх загваруудад суух боломжтой. Ингээд iOS 18-ийн шинэчлэлттэй хамтдаа танилцъя.
ДЭЛГЭЦЭЭ ӨӨРИЙН УРАН СЭТГЭМЖИЙГ АШИГЛАН ЯНЗАЛ
IPhone дээрх аппликейшн болон платформуудыг та өөрийн хүссэн өнгөөрөө өөрчилж, хэмжээг нь ихэсгэх болон багасгах сонголтуудтай болсон. Мөн control center, зургийн цомгийг та өөрийн төсөөлөл, уран сэтгэмжээ ашиглан утасныхаа харагдах байдлыг илүү cool болгоорой.
ӨӨРИЙГӨӨ ӨВӨРМӨЦӨӨР ИЛЭРХИЙЛ
IOS 18 дээр шинэ төрлийн текстүүд нэмэгдлээ. Тод, налуу, доогуур зурааснаас гадна iMessage доторх дурын үсэг, үг, хэллэг, эможид хөгжилтэй, хөдөлгөөнт эффектүүдийг ашиглах боломжтой бөгөөд таныг мессежээ бичиж байх явцад танд автоматаар санал болгоно.
ИЛҮҮ ЭМХ ЦЭГЦТЭЙ АМЬДРАЛ
Хэт их мэйл ирснээс болж чухал мэдээллүүдээ олоход хүндрэлтэй байна уу? Та шинэ IOS 18 системийн тусламжтайгаар өөрийн мэйл болон мессежээ ангилж өөрт чухал мэдээллүүдээ цаг алдалгүй авах боломжтой. Мөн баримт, мэйл, мэдээлэл зэрэг хэсгүүдийг бүлэглэн харж болно.
SAFARI
Safari ашиглаж байх явцдаа анхаарал сарниулж байгаа, чухал биш гэж үзсэн хэсгүүдээ нуух, нуусан хэсгээ буцааж нээх боломжтой боллоо. Мөн өөрт хэрэгтэй хэсгийн үсгийн фонтыг өөрчлөх, уншуулагчаар уншуулах, арын дэвсгэрийн өнгийг өөрчлөх зэрэг шинэчлэлтүүд орсон.
НУУЦ ХАДГАЛНА
Нууц үгнээс эхлээд баталгаажуулалт, аюулгүй байдлын сэрэмжлүүлэг гэх мэт та өөрийн өмнө нь хандаж байсан бүх нууц үгийг password аппликейшнд найдвартай хадгалагдсаныг олоорой.
MAPS-ИЙН ТУСЛАМЖТАЙ АЯЛАЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛ
Ууланд алхагчдад зориулан Maps цэс шинэчлэгдсэн бөгөөд өөрийн очихыг хүсч байгаа газраа хайхын зэрэгцээ тухайн байршил хүртэл явах боломжтой олон төрлийн маршрутыг санал болгох ба маршрут тус бүрийн онцлогийг харах боломжтой.
ТОГЛООМ ТОГЛОХОД ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ
Тоглоомын горимд бас шинэчлэлт хийгдсэн ба гацах үйл ажиллагааг багасгаж, олон цагийн турш тасралтгүй өндөр фрэймийн хурдаар тоглох боломжтой. Мөн Airpods ашиглаж байгаа үед дууны хоцролтыг эрс багасгасан. Controller-тэй тоглох явцад тоглоомонд хариу үйлдэл үзүүлэх үзүүлэлтүүдийг нэмсэн.
NOTES ДЭЭРХ ҮЙЛДЛҮҮД
Record-ийн тусламжтай таны яриаг шууд утсан дээр чинь бичих ба энэ нь цаг хугацаа, хөдөлмөрийг хэмнэж байгаа юм. Мөн дан ганц бичиж тэмдэглэдэг байсан үе ард хоцорлоо. Notes дээрх үйлдлүүд илүү шинэчлэгдэж математикийн арифметик үйлдлүүд нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл нэмэх, хасах, үржих, хуваах болон хувьчлах үйлдлүүд нэмэгдсэн.
ӨӨРИЙНХӨӨ ИЛҮҮ САЙН ХУВИЛБАРЫГ БИЙ БОЛГО
Та Journal аппликейшнийг Apple дээрх эрүүл мэндийн аппликейшнтэй холбоод өөрийн тэмдэглэл хөтлөхөд зарцуулсан цаг болон тухайн үеийн сэтгэл зүйн байдлаа бүртгүүлэх боломжтой. Ингэснээр та өөрийн сэтгэл хөдлөлийн байдал болон тэмдэглэл хөтлөх үеийн статистик мэдээллүүдийг мэдэж, өөрийн сэтгэцийн эрүүл мэндээ хянахад тань тусална.
ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛТЭЙ APPLE TV
Apple TV дотор Insight цэс нэмэгдлээ. Та үзэж байгаа кино, контент, реалити шоу үзэхийн зэрэгцээ тухайн контентэд ямар жүжигчид тоглосон болон арын хэсэгт явж байгаа дууны нэр зэргийг харах боломжтой. Мөн enchante boost ашиглан хоорондын харилцан ярианы хэсгийг илүү тод сонсож ойлгох юм.
УДИРДАХ ЭРХЭЭ ХУВААЛЦ
Та IPhone утсаа халаас эсвэл цүнхнээсээ гаргах шаардлагагүйгээр Apple Watch-ийн тусламжтай хаалганх түгжээгээ тайлж болно. Мөн гэрт чинь байгаа таны утастай холбогдсон ухаалаг төхөөрөмжүүдийг удирдах эрхийг өөр хүнд цагийн хязгаартайгаар хуваалцах боломжтой.
AIRPODS
Шинэчлэгдсэн систем нь таны толгойны хөдөлгөөнийх мэдэрч чаддаг болсон. Өөрөөр хэлбэл та siri-тэй толгойгоо ашиглан тийм, үгүй гэж хариулж чадна гэсэн үг. Жишээ нь таны утсанд дуудлага ирлээ гэхэд та дуудлагаа авах бол толгойгоо дээшээ доошоо, авахгүй бол 2 тийшээ хөдөлгөхөд л болно.
Мөн дуу тусгаарлагчийг сайжруулсан ба хэт их салхитай, чимээ шуугиан ихтэй үед ч харилцагчийн яриа тод сонсогдоно.
НУУЦАА ХУВААЛЦ
Өөрийн гар утсан дээрх аппликейшнд хандах эрхийг бусад хүмүүсд олгоно. Сайжруулсан нууцлал болон аюулгүй байдлын тохиргооны цэс нь аппликейшнуудтай хэр их мэдээлэл хуваалцаж байгаагаа удирдаж, хяналт тавихад хялбар болгодог.
Санал болгох











Сэтгэгдэл
Бусадтай эелдгээр харилцана уу
Одоогоор сэтгэгдэл алга
Эхний сэтгэгдлийг та бичээрэй!