Boom

Нүүр

Бүүм хак

Ангилал

Таалагдсан

0

Сагс

Бүүм Задлан

10 сарын 03,

2024

02:54

181

Анхдагчдын өлгий болсон ухаалаг утас: Google Pixel 9

Gemini хиймэл оюун ухаант ухаалаг туслахтай Google Pixel 9 ямар гайхамшгийг бүтээж болохыг хамтдаа сонирхцгооё. Анхны гэх тодотголтой маш олон онцгой технологийг нэвтрүүлж, хиймэл оюун ухааны дэвшилтэт боломжуудыг багтаасан. Илүү боловсронгуй, сайжруулсан камерын системээр дамжуулан гайхалтай зураг дарах боломжуудыг бий болгож, Google үйлчилгээтэй нягт уялдсан хэрэглээний туршлагыг санал болгож байна.

Онцгойлон авч үзэх давуу талууд:

  • AI-д суурилсан дэвшилтэт камер.

  • Google AI-н боломжуудыг хамгийн түрүүнд.

  • Бат бөх, найдвартай дизайн

Өөрийн зургуудыг ер бусын болго.

Pixel 9-ийн хамгийн том шинэчлэлүүдийн нэг бол түүний AI-т суурилсан камерын систем юм. Та мэргэжлийн түвшний зураг дарахыг хүсвэл Pixel 9 таны хамгийн сайн сонголт болно. AI-д суурилсан Magic Editor нь зураг авсны дараа арын дэвсгэрийг өөрчлөх, объектуудыг хөдөлгөх зэрэг олон үйлдлийг автоматаар хийх боломжийг олгодог. Энэ нь энгийн хэрэглэгчийг мэргэжлийн зурагчин болгож байгаа хэрэг.

Хоёр зургийг нэг мэт нэгтгэнэ

Зурганд орохгүй үлдэнэ гэж айлтгүй. Add me функц нь 2 зургийг ид шидийн мэт хооронд нь нэгтгэдэг. Та найзуудынхаа зургийг дарж өгснийхөө дараа өөрийнхөө зурагтай нэгтгээд яг л хамт авхуулсан мэт зургийг үүсгэх боломжтой.


Санал болгох