Boom
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ

Мэдэх хэрэгтэй бүх зүйл

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Тайлбар

Dyson Spot+Scrub™ Ai бол тоос сорох, шал угаах, толбо таних, өөрийгөө цэвэрлэх ажиллагааг нэг дор автоматжуулсан Dyson-ийн ухаалаг робот цэвэрлэгч юм.
Нийт3,499,000₮

🧠 AI толбо танина — арилтал нь цэвэрлэнэ
AI камер нь гэр ахуйн ойролцоогоор 200 төрлийн бохирдлыг ялган таних чадвартай. Кофе, соус, хоолны үлдэгдэл зэрэг толбыг илрүүлээд нэг удаа арчих биш, үр дүнг шалган шаардлагатай бол дахин цэвэрлэнэ.

💨 18,000Pa хүчтэй соролт
Тоос, үйрмэг, үс болон хивсний гүнд орсон жижиг бохирдлыг хүчтэй сорно. Хивсэн дээр гарахад сорох хүчээ 4 дахин хүртэл нэмэгдүүлж ажилладаг.

💧 Бохир алчуураар шалаа дахин дахин арчихгүй

Microfiber wet roller нь эргэлт бүрдээ өөрийгөө цэвэрлэж, бохир усыг салган авч цэвэр усаар үргэлжлүүлэн шал угаана. Хивсэн дээр гарахад нойтон роллероо автоматаар 10 мм өргөдөг.

🧼 Dock нь бараг бүх арчилгааг өөрөө хийнэ
Цэвэрлэгээ дууссаны дараа станц нь:

  • тоосыг автоматаар хоосолно,

  • роботын усыг дүүргэнэ,

  • роллерыг ойролцоогоор 60°C халуун усаар угаана,

  • дараа нь ойролцоогоор 45°C халуун агаараар хатаана,

  • роботыг цэнэглэнэ.

Хуурай хогийг dock дотроо 100 хүртэл хоног хадгалах боломжтой бөгөөд уутгүй Cyclonic систем ашигладаг.

🗺️ Гэрээ өөрөө зураглаж, саадыг тойрно
LiDAR, AI HD камер, лазер болон бусад мэдрэгчүүд нийлсэн 24 sensor-оор ширээ, сандал, гутал, оймс, кабель зэрэг саадыг илрүүлж хөдөлнө. MyDyson™ апп-аас өрөө, бүс, цэвэрлэгээний тохиргоогоо удирдах боломжтой.

Image

Төстэй бүтээгдэхүүн